ОХУ-ын Буриадын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театрын жүжигчид Монгол Улсад аялан тоглолт хийх талаар "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
МУСТА М.Түвшинхүү тоглолтын талаар "Монголчууд маань "Алдарын есөн хором" хэмээх жүжгийг сайн мэдэх байх. Тус жүжигт 300 гаруй цэргийнхээ амь насыг авардаг баатрын талаар өгүүлдэг. Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү жүжгийг Саян Жамбалов багш найруулсан.
Мөн Буриадын ам дамжиж ирсэн домог "Улей нутгийн охид" жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа өнөөдөр тоглоно. "Үхэж ядсан хаан" бол абсурд төрлийн жүжиг юм. "Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд" жүжгээр дамжуулан хүний нутагт зовлон, жаргалын талаар өгүүлнэ. Цахим орчинд хүүхдүүд хэт их автах үзэгдлийг бодитой, хөгжилтэйгөөр "Блогчин" жүжгээс үзэж болно. Эдгээр зургаан жүжгийг Буриадын жүжигчид тайзнаа тоглохоос гадна аравдугаар сарын 20-нд Буриадын театрын урын санд байдаг шилдэг жүжгүүдийн түүврийг үзэгчдэд толилуулна" хэмээн танилцуулав.
Тэд Монголын Хүүхдийн ордонд гурван жүжиг, Соёлын төв өргөөнд гурван жүжиг тус тус толилуулах юм.