Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Уулын замд өнөө өглөө осол гарчээ. Ослын талаар ТЦА-аас тодруулахад, “Тус ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Хан-Уул дүүрэг дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэчнээн төгрөгийн хохирол гарсан одоогоор тодорхойгүй байгаа. Хүн гэмтэж бэртээгүй” гэв.
Сонирхуулахад, time.mn сайтын мэдээллээр хохирсон жолоочийн Rolls-Royce Cullinan загварийн жийп машин Монголд цөөн байдаг аж. Бүртгэлийн ил эх сурвалжаас харахад тус автомашин 325 мянган ам.доллараар АНУ-д дуудлага худалдаагаар зарагдсан. Энэ нь тээвэр, татварыг оруулалгүй тооцоход өнөөгийн ам.долларын ханшаар 1 тэрбум 95 сая төгрөг. 2019 онд үйлдвэрлэгдсэн Rolls-Royce Cullinanыг иргэн Д.Э 2021 оны 8 сарын 18-нд оруулж иржээ.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн удаад Ланд-200 маркийн машины жолооч урсгал сөрж, долоон автомашин мөргөж, хүн гэмтээсэн зам тээврийн ослын талаар 13:00 цагаас мэдээлэл хийх аж.