“Хуучин Байгалийн түүхийн музейн үзмэрүүд Лениний музейд бий”
2022.10.17 •
1м унших
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Чингис хааны музей нь хуучнаар Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдсан билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор цахим орчинд хуучин музейн үзмэрүүд хаачсан эсэх талаарх таамаг маргаанууд бий болоод байна.
Үүнд Соёлын яамны зүгээс “Хуучин Байгалийн түүхийн музейд байсан эртний эд өлгийн үзмэрүүд хуучнаар Лениний музейд бий. Үлэг гүрвэлийн төв музей одоогоор Байгалийн түүхийн музейтэй нэгдэн байрлаж байгаа” гэдэг тайлбарыг өгчээ.