Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 357 даалгавар өгчээ
2022.10.17 •
1м унших
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28,869, мөрдөн байцаалтын 2,696 хэрэгт хяналт тавьжээ.
Эдгээрээс 301 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс хамгийн их нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг.
Шүүхэд шилжүүлсэн хэргийг ангилбал:
Мөн мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 357 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд дөрвөн мэдэгдэл хүргүүлжээ.