ГХЯ: Сөүл дэх Консулын газраас зодуулсан эмэгтэйн асуудлаар цагдаагийн байгууллагатай уулзаж байна
2022.10.17 •
1м унших
Өчигдөр /2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч БНСУ-ын эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас "Сөүл дэх Консулын газар яг одоо зодуулсан эмэгтэйн асуудлаар БНСУ-ын цагдаагийн газартай уулзаж байна. Цагдаагийн газраас шалгаж эхэлсэн. Хэзээний бичлэг, хэн болох нь гэх мэтээр хэргийн мэдээллийг тодруулахаар ажиллаж байна" гэдэг мэдээллийг өглөө.
Тус улсад өнөөдрийн байдлаар 56000 орчим Монгол иргэд сурч, хөдөлмөрлөдөг. Визийн асуудалтай буюу "Хар"-ын иргэдийг оруулахад энэ тоо 80.000д хүрдэг байна.