М.Анхцэцэг дахин Ази тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлэв
2022.10.15 •
1м унших
Бахрейн улсын нийслэл Манама хотноо Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээнд эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлжээ. Тэрбээр 2016 онд мөн тус тэмцээнд түрүүлж байсан ба ийнхүү Ази тивийн хошой аварга болж байна.
Энэ удаагийн тэмцээнд 30 орны 187 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж буй.