УИХ-ын Баасан гаригийн чуулган үргэлжилж байна.
Яг одоо Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр хийгдэж чадахгүй байна. Нэгэнт хэрэгжээд явчихсан төслөө үр дүнтэй үргэлжлүүлээд үр шимийг хүртээд явчихвал зүгээр байна гэдэг саналтай байна” гэв.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд маш том гажуудал үүссэн. Өнөөдөр Монгол Улсад ажиллах хүчний хомсдол үүссэн. Гэтэл нөгөө талдаа 110 мянган ажилгүй хүн байгаад байдаг. Тэгэхээр ажил олгогч нарын чухалчилдаг ур чадварын эрэлт хэрэгцээ үүсч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажил олгож байгаа улсуудын хүсч хүлээж байгаа ур чадварыг бий болгож чаддаггүй учраас ажилгүйдэл үүсч байна. Тиймээс үүнийг мэргэжлийн болон техникийн боловсролд тусгаж өгөх ёстой. Өнөөдрийн ажил олгогчдын ур чадварт тавих шаардлага их өөрчлөгдөж байна. Энэ ур чадварыг бий болгох талын бодлого дутаж байна. Багаас нь мэргэжлээ зөв сонгоход нь тусалж дэмждэг тогтолцоо их сул байдаг. Тэр бүү хэл хүүхэд ахлах ангидаа орохдоо дуртай хичээлээ сонгож суралцах нь хүртэл хязгаарлагдмал байна” хэмээв.