УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Тус хуулийн төсөлд нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлыг тусгажээ.
Яг одоо хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Гадны хөрөнгө оруулалтыг татах нэрийдлээр уул уурхай, ашигт малтмалын компаниудын барьцаанд байсаар байх уу. Монголын төр үүнд арга хэмжээ авах цаг нь болсон юм биш үү. Бид улс эх орныхоо төлөө хэн нэгэнд барьцаалагдсан энэ байдлаасаа гарч, анхаарах цаг болсон. Ирэх саруудад, оны эхээр Монгол Улс дампуурах, валютын хомсдолд орох, төлбөрийн чадваргүй болох гэж байна. Үүнд шийдэл хэрэгтэй байна” хэмээв.