"Өргөө" амаржих газрын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
2022.10.14 •
1м унших
Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр /2022.10.13/ хамтарсан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ "Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол ирсэн талаар онцолсон.
Түүнчлэн нийт 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан тухай мэдээлэв. Улмаар ажилчдыг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.