Хакухо аавынхаа хөшөөг Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулна
2022.10.13 •
1м унших
Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирээд буй. Түүнийг өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Хакухо М.Даваажаргал өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулах зорилгоо танилцуулсан байна.
НИТХ-ын дарга түүний хүсэлтийг хүлээн авч, "Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана" гэжээ.