Улсын хэмжээнд Цагдаагийн байгууллагаас зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Энэ хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд гурав, оршин суугаа газраасаа алга болсон найм, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 41, тээврийн хэрэгсэл нэг, шүүхээс даалгасан хүн 72, эд зүйл зургааг олж тогтоожээ.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад 114, урьд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 11 хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Дээрх этгээдүүдийн дотор иргэдтэй автомашин худалдан авах болон ачилтын талбай дээрээс автомашин дуудлага худалдаагаар худалдан авах гэрээ хийж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулан, 2014 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан “Э”-г Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоосон байна.