НСУГ-ын санаачилгаар “Хүүхдийн найрал дууны наадам” болж байна
2022.10.13 •
1м унших
“Хүүхдийн найрал дууны" шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын бүрэн дэмжлэгээр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм.
“Хүүхдийн найрал дууны наадам” –ыг “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ой”-д зориулан энэ жил 28 дахь жилдээ зохион байгуулж байна.
Наадмын эхний шалгаруулалтад есөн дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн 8000 гаруй сурагч оролцож байгаа аж.