Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээвэл ₮100,000-1.5 тэрбумын урамшуулал олгох хуулийг хэлэлцэнэ
2022.10.13 •
1м унших
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Тус хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний төлөө дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд 100,000-1.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
Харин шүгэл үлээсний үр дүнд нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэмт хэргийг илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх, ял хөнгөрүүлэх нөхцөл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор нэмж тусгажээ.