Долоон машин мөргөсөн жолооч хааз тоормосоо андуурчээ
2022.10.12 •
1м унших
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ланд 200 маркын автомашин хашлага давж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хоёр хүүхдийг гэмтээсэн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.
Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай эмэгтэй байсан бөгөөд тухайн осол гарахаас өмнө хөдөлгөөнд оролцож байгаад автомашин шүргэж, сандрахдаа тоормозоо гишгэх гэж андуурч хаазаа гишгэн эсрэг урсгал руу орсон гэж мэдүүлжээ. Шалгалт шинжилгээгээр жолоочоос хар тамхи, мансууруулах төрлийн бодис болон согтууруулах ундаа илрээгүй байна.