ХНХ-ийн сайд асан А.Ариунзаяа Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны даргаар ажиллах болоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Яаманд байхдаа сошиал орчинд идэвхтэй, цахим хуудсаа хөтлөхдөө гаргууд байсан тэрбээр Ерөнхий сайдад зөвлөөд тун чиг завгүй болсон уу ойрд нам гүмхэн байснаа гэнэт л идэвхтэй байна аа гэсээр нүүр номондоо эргэн эрэлт хийжээ.
Ямарч байсан түүний хэлж буйгаар Ерөнхий сайдад зөвлөх нь сайдын ажлаас илүү ачаалалтай, сорилттой, далайцтай юм байх. Бас болоогүй ордон дотор алхахын үзүүлж өгдөг гэнэ шүү. Өдөрт л 7 км алхаж байгаа гэв. Тэрбээр үүнийгээ “Сингапурт 2 долоо хоногийн турш өдөр бүр 10 мянга алхвал Эрүүл мэндийн даатгалаас нь 10 доллар өгдөг гэснийг нэвтрүүлэх юм бол би өдрийн нормоо хөнгөхөн биелүүлэх юм байна” гэж хөнгөн хошигнож илэрхийлжээ.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийн үүднээс хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ийм ажиллагаа явуултлаа л Монгол Улс хөгжчихөөгүй байгаа ч А.Ариунзаяагийн мөрөөдөл биелэх цаг ирээсэй гэж найднам.