Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим автобусыг үйлчилгээнд явж байгаа. Нэн яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2021 оны улсын төсөвт суулгасан нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал цар тахлын улмаас хойшилсон. Гэсэн хэдий ч 75 хүүхдийн автобусыг хилээс татан авч байгаа. Энэ жилийн хувьд сарын хугацаанд 75 хүүхдийн автобусаа татан авч, үйлчилгээнд гаргана. Хотын нийтийн тээвэрт стандартаараа 1432 автобус байх ёстойг Засгийн газарт танилцууллаа. Энэ ажлыг хоёр үе шаттай танилцуулахдаа энэ жил нийтийн тээврийн 50 хувийг, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд бүрэн шинэчлэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Өнөөдрийн байдлаар насжилт нь дууссан 975 тээврийн хэрэгсэл байна. Тиймээс 591 автобусыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон улсын санхүүжилтээс зээл авч шийдвэрлэхээр ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд авсан 40 орчим сая төгрөгийг ашиглалтаараа төлж дуусахаар санхүүгийн схем гаргасан. Ингээд 2022 онд 590, 2023 онд 299, 2024 онд 86 гээд нийт 975 автобусыг шинэчлэнэ" гэлээ.