ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн цагдан хорионы шүүх хурал маргааш өглөө ТОВЛОГДЛОО
2022.10.11 •
1м унших
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Улмаар уг хугацаа дуусаж, түүнийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан юм.
Ингэснээр түүнийг цагдан хорих хуралдааныг хийж чадаагүй бөгөөд тэрбээр суллагдсан талаар эх сурвалж мэдээллээ.
Харин цагдан хорих эсэх талаарх шүүх хурал маргааш өглөө товлогджээ.