ГХЯ: Монгол Улсын хоёр иргэн Сингапурт баривчлагдсан нь үнэн
2022.05.18 •
1м унших
Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглон, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Уг мэдээллийг Ц.Содномдорж үгүйсгээд байгаа юм.
Харин энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр тодруулахад "Монгол Улсын хоёр иргэн Сингапурт баривчлагдсан нь үнэн. Тухайн хоёр иргэнийг шүүх хурал удахгүй болно. Хэн гэдэг талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан иргэд Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, улсын арслан Ц.Содномдорж нар мөн ажээ. Тэдний шүүх хурал Сингапурт удахгүй болохоор товлогджээ.