УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар 2023 оны төсөвтэй холбоотой ажлын хэсэг гарч байгаа аж.
Ипотекийн зээлийг өмнө нь Монголбанк хэрэгжүүлж байсан. Энэ оноос эхэлж Засгийн газарт өгч байгаа. Тиймээс Ипотекийн зээл төлөлтийг дахин хойшлуулах эсэхийг ажлын хэсэг судлах аж. Мөн төрийн албаны хуульд 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон хэрнээ давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай заасан байна.
Инфляц үнийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ажлын хэсгийг энэ долоо хоногт багтаан байгуулж, ажиллаж эхлэх юм байна. Тухайлбал, мах, гурил, шатахуунтай холбоотой асуудлаар үнийн зохицуулалт хийж, төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргах аж.