Ж.Батзанданг нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ
2022.10.10 •
1м унших
УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн Пүрэв гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр Авлигатай Тэмцэх газраас баривчилсан.
Түүнийг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзанданг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.