Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно
2022.10.10 •
1м унших
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ба шүүх уг асуудлыг аравдугаар сарын 7-нд хэлэлцэх байсан ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан юм. Тэгвэл Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2022.10.10/ болно.