Есөн давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ
2022.10.10 •
1м унших
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах орон сууцны есөн давраас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага 2022.10.07-ны өдрийн 01:00 цагт хүлээн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:05 цагт очиход иргэн 18 настай эмэгтэй есөн давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчтэй хамтран 13 минут ажиллаж ярилцаж тайвшруулан 01:18 цагт эсэн мэнд буулгажээ.