Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав өнгөрсөн улсын баяр наадмаар "нууцаар" бригадын генерал цолоо авсан. Нуугдаад ч хамаагүй цол нэмж, санасандаа хүрсэн түүний удирддаг байгууллагад хоригдол оргох, нас барах зэрэг хэргүүд ар араасаа гарсаар байна. Тус байгууллагын харьяа хорих ангиудаас дөрвөн хоригдол оргож, эрэн хайх ажиллагаанп татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй зарцуулсан. Мөн хорих ангид хүн нас барсан хэрэг гарсан ч ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджав нам гүм байсаар. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч хараагүй, сонсоогүй мэт өдийг хүрэв.
Гэтэл БЗД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмэгтэйчүүдийн баривчлах байрны гурван давхараас 18,20 настай хоёр залуу унаж бэртсэн хэрэг 2022.10.09-ний 19:40 минутад гарсан байна. Ухаж, бэртсэн залуус ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.
Харин ямар учраас Эмэгтэйчүүдийн баривчлах байранд залуус орж, ийнхүү унаж бэртсэнийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Санасандаа хүрч бригадын генерал цолоо зүүсэн юм бол ажлаа хийсэн шиг хийх нь зүйтэй юм. Харамсалтай нь дээрээ суудлаа олохгүй, доогуураа ч гүйдлээ олохгүй салгалсаар хорих ангиуд эхнээсээ сахилга, дэг журмаа алдаж нэг мэдэхэд хаа сайгүй хоригдолоо алдчихсан, улсаараа хоригдол хайж, оргодлоос айж амьдрах вий дээ Д.Загджав генерал аа.