Нью-Йорк хотод цагаачдын хэт их урсгалаас болж онц байдал зарлав
2022.10.09 •
1м унших
АНУ-ын Нью-Йорк хотод цагаачдын хэт их урсгалаас болж онц байдал зарласан талаар ВВС мэдээлжээ. Учир нь тус хотод өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өмнөд хилийг даван 17 мянга гаруй цагаач ирсэн байна. Тэдний олонх нь гэр бүлээрээ, сургуулийн насны хүүхдүүдтэйгээ, эсвэл эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнүүдийг авчирч байгаа аж. Тиймээс АНУ-Мексикийн хилийг даван олон тооны цагаач ирж буйг шийдвэрлэх эхний алхам нь энэ хэмээн удирдах түвшний хүмүүс онцолжээ.