CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-10-07 • 1м унших

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж байна.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж нэмэлт, өөрчлөлт орсон хэрэг хянан шийдвэрлэх хуулиудаар хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэг талд иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрх, нөгөө талд хяналтын шатны шүүхийн зарим чиг үүрэг, үйл ажиллагаанд аливаа шинэчлэлийн үр нөлөөгөөр бий болж байдаг шинэ тутам сорилтууд тулгарч байна. Үүнийг амжилттай даван туулах арга зам нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд суурилсан шинжлэх ухаанч хэлэлцүүлэг, хуулийг зөв ойлгож хэрэглэх, тайлбарлах нэгдмэл ойлголттой байх явдал юм.

Шинээр батлагдсан эрх зүйн хэм хэмжээг нэгдмэл байдлаар ойлгож, тайлбарлах нь хууль хэрэглээний асуудал. Хууль шүүхийн практикаар шалгагдах хүртэл үр дүнг нь баттай таамаглах боломжгүй учир нэг мөр, зөв хэрэглээ тогтооход цаг хугацаа зайлшгүй шаардлагатай. Манай улсын хувьд дэлхийн тэргүүлэх эрх зүйн тогтолцоог бүрдүүлж чадсан улс орнуудаас туршлага судлах замаар зүй ёсоор шаардагдаж буй урт хугацааг товчилж, зэрэгцэн хөгжих бүрэн боломжтой. Учир нь шинэ тутам үүсэж буй сорилт нь дэлхийн эрх зүйн хөгжлийг түүчээлж буй улс орнуудад цаг хугацааны хувьд өмнө нь тулгарч, амжилттай шийдэгдсэн, сайн туршлага болсон нь цөөнгүй. Үндэсний онцлогийг илэрхийлж, ялгаатайгаар зохицуулах шаардлагатай нийгмийн харилцаа байх боловч хүн төрөлхтний  нийтлэг үнэт зүйлийг агуулсан, суурь шинжтэй асуудал болох шүүхэд хандах эрхийн хувьд эрх зүйч, хуульч, эрдэмтэн судлаачид, та бид хүний эрхийг дээдэлсэн, онол практикт үндэслэсэн шат, шатны шүүхийн чиг үүргийг шүүхийн тогтолцоонд зөв хуваарилсан, харьцуулсан судалгаанд суурилсан чиг хандлагыг ухамсар болгож тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, шүүхэд хандах эрх болон давж заалдах эрх, үүнтэй зэрэгцээд шат шатны шүүхийн чиг үүрэг, ялгаа, тэдгээрийн мөн чанар, онцлогийг тодруулан судлахад энэхүү хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. 

Мөн “Дэлхий дахинд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлыг хянаж үздэг онолын, хэргийн үйл баримт үр дагаврыг хууль хэрэглээтэй нь давхар хянадаг хосолмол загвар оршсоор байна. Хяналтын журмаар шийдвэрлэж буй хэргийн хууль хэрэглээний үндэслэл нь зөвхөн тэр хэргээс гадна ижил төстэй, өөр бусад хэрэгт хууль хэрэглээний жишиг болохуйц судалгаанд суурилсан байх нь зайлшгүй. Улсын дээд шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн ажлын арга барил, хандлага, зохион байгуулалт зэрэгт өөрчлөлт, шинэчлэл хийхийг зорьж, хэрэгжүүлж эхэлсэн. Арав гаруй жил зогссон хууль тайлбарлах ажил шүүхийн шинэчлэлийн үр дүнд гацаанаас гарсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх хэсэгт Улсын дээд шүүх шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар зохицуулсан. Тиймээс Улсын дээд шүүх зөвхөн шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тайлбарлах ажлыг гүйцэтгэх болно” гэж онцлов.

Олон улсын эрдэм шинжилгээний уг хуралд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мэтью Ференс нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

“Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт “Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо дахь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны чиг үүрэг: Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь”, ХБНГУ-ын Аугсбургийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Петер Казинске “ХБНГУ дахь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалт”, АНУ-ын Давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүхийн шүүгч Жэймс Винн “АНУ-ын шүүхийн хяналт”, Сингапур улсын Дээд шүүхийн давж заалдах хэлтэс болон Давж заалдах шүүхийн хэрэг бүртгэгчийн орлогч, дүүргийн шүүгч Колин Сиү “Сингапурын дээд шүүхэд давж заалдах процесс, шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Мөн Хууль зүйн доктор Б.Буянхишиг “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Улсын дээд шүүхийн чиг үүрэг”, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн судлаач С.Бат-Орших “Монгол Улс дахь шүүхийн жишиг” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн шүүгчид, Улсын Их Хурлын зарим гишүүн, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон ХБНГУ, АНУ, Сингапур улсын шүүхийн шүүгчид, эрдэмтэн, судлаачид оролцлоо. .

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх