Л.Энх-Амгалан: Манайх боловсролд хамгийн бага мөнгө зарцуулдаг ядуу орон
2022.10.07 •
1м унших
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг уншиж танилцууллаа. Яг одоо гишүүд асуулт асууж, салбарын сайд хариулт өгч байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Боловсрол бол эдийн засгаа хөгжүүлэх гол хүчин зүйл юм
Нэг хүүхдэд ноогдож байгаа боловсролын зардлыг харахад 490 мянган төгрөг. Долларт шилжүүлбэл 180 ам.доллар. Гэтэл нэг хүнд 180 ам.доллар зарцуулж байгаа улс орон бол хамгийн ядуу улс оронд тооцогддог. Харин эдийн засгаар тэргүүлж буй улсууд нэг хүнд 8 мянган ам.доллар зарцуулж байдаг.