Чухал асуудал хэлэлцэж байхад чуулган тасдаад явчихдаг ЯАМНЫХАН
2022.10.07 •
1м унших
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ.
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг уншиж танилцуулж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар улсын төсөв хэлэлцэж буй энэ чухал цаг үед чуулганы хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй салбарын дэд сайд, төрийн Нарийн бичгийн дарга, газрын дарга нь суухгүй байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар шүүмжлэв.
Тодруулбал, тэрбээр "Чуулганы хуралдаанд ХХААХҮ-ийн сайд, дэд сайд, төрийн Нарийн бичгийн дарга, газрын дарга нь байхгүй. Хүнсний хувьсгал, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн үеэр салбар яамныхан бүгдээрээ эзэнгүй байж болох уу. Энэ арай хэтэрч байна" гэж бухимдав.