БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг анх сайд болоход хий хоосон попорч, амаар ажил хийхгүй шүү гэдгийг “ах нар” нь хатуухан сануулж байв.
Тэр ч сануулгыг чих зөөлнөөр хүлээн авч, үг үйлдлээ хослуулан ажиллаж чадаж байна. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ попорч чаддаг шиг ээ ажлаа ч сайн хийж байгааг нь “хог түүх, мод тарих” ажиллагаанаас нь харж болох юм.
Их, дээд сургуулийн оюутан, залуучуудыг бүх нийтээр нь цэвэрлэгээний ажилд идэвхийлүүлж, уриалж чадсан түүний хувьд эл ажилдаа апдейт хийж урлагийнхныг татан оролцуулах дараагийн маркетингийн аргадаа шилжжээ.
Товчхондоо, “ B Production болон Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдтой хамт мод тарьж, дуулж хуурдах боломж олгож байгаа гэх. Энийг сонссон хэн боловч тэр дундаа угийн дуу хөгжмийн мэдрэмжтэй, манай үеийн залуучууд гитараа бариад очихоос яахав.
Бас болоогүй B Production-ий шинэхэн уран бүтээлүүдийг сонордуулна гэдэг шүү. Энэхүү үйл ажиллагаа ням гарагт буюу аравдугаар сарын 09-ний 13 цагт Богд уулын Баруун Залаатын аманд болох аж. В продакшны зүгээс 4440 мод тарина.