Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 17 хувиар, энэ онд 19 хувиар өсөөд явж байна. Үнэ өсөхөд өртөг зардлын нөлөө маш их байна. Ялангуяа барилгын материалын үнэ өсч ирсэн учир орон сууцны үнэ өсөөд байна. 2023 оноос Ипотекийн зээлийг зогсооно. Одоо ковидын хуулийн дагуу олгоод явж байгаа. 2023 оноос Төв банк хуулийн дагуу олгож болохгүй. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, ААН-ээр дамжаад энэ хөтөлбөр цаашид хэрэгжээд явах бүрэн боломжтой" гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.