Ж.Батзандан: У.Хүрэлсүх надад уурлахдаа дотны найз, зөвлөхөө баривчиллаа
2022.10.06 •
1м унших
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замтай холбоотой асуудлаар АТГ-аас 48 цагийн хугацаанд саатуулж, баривчлаад байгаа.
Тэгвэл Ж.Батзандан өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлэв.
"Урьд шөнө У.Хүрэлсүх надад уурлахдаа өөрийнхөө зөвлөх, дотны найз, дэд сайдыгаа баривчилж надад хүчийг үзүүлэв. Дарханы замын тендер зарлагддаг тэр жил У.Хүрэлсүхийн дотны найз, Дэд сайд нь Яаманд бус, өөрийнх нь хажууд зөвлөхөөр нь ажиллаж байсан гэдгийг бид мартаагүй" гэжээ.