Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар эрх баригч МАН-д хяналт тавих сүүдрийн парламент байгуулж байгаа талаараа мэдээлэл хийв.
-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам болон МҮАН нэгдэж, өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Үзэл санаа үнэт зүйл нэгтэй хоёр нам тодорхой хугацааны дараа нэг улс төрийн хүчин болж ажиллах тохиролцоонд хүрлээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг амжилттай даван туулахад улс төрийн намуудын оролцоо маш чухал. Ардчилсан нам үндэсний хэмжээний намынхаа хувьд ардчиллын төлөөх намуудыг нэгдэхийг уриалж байна. Манай намын үүд хаалга үргэлж нээлттэй. Монголд бүртгэлтэй 36 улс төрийн нам, хүчин байна. Эдгээр нам нэгдэж чадвал өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хязгаарлах бүрэн боломжтой" хэмээв.