Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар эрх баригч МАН-д хяналт тавих сүүдрийн парламент байгуулж байгаа талаараа мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна. Улс орны өмнө нэн хариуцлагатай үе ирлээ. Үнийн өсөлт дийлдэхгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Гэтэл 2023 оны улсын төсөв бялуурсан, нөгөө л сайд дарга нараа тэжээсэн төсөв баталлаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон.
Цаашдаа УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засгийн газар ямар ч хяналтгүй их мөнгө зарцуулж, үр дүнгүй ажиллаж байна” хэмээв. Мөн Ардчилсан намын бүлгийг хоёр хувааж, манай нөхдүүдийг ашиглан хагарал үүсгэлээ гэсэн юм