“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов
2022.10.05 •
1м унших
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товлон зарласан ч хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон байна. Улмаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг энэ сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шийдвэрлэжээ.