МУИС-ийн 80 жилийн ойн баярын хурал болж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг Монгол Улсын их сургууль бүтээсэн байна.
Ардын их хурлын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг.
Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.
Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр өнөөдөр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой. Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан” хэмээв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Засгийн газраас төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийг нэгтгэх бүтэц, зохион байгуулалтад оруулж байна. Монгол Улсын хувьд хамгийн олон буюу 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол сарын өмнө 66 их сургуультай болсон. Орон нутгийн сургуулиудыг нэгтгэж, харъяа сургууль болгосон” гэв.