Ж.Сүхбаатар: Иргэд Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт өгч болно
2022.05.18 •
1м унших
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан боллоо. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дараагийн хурлаар нотлох баримт цуглуулж, тогтоол гаргана гэдгийг Түр хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ.
Мөн тэрбээр, “Түр хороонд иргэд, аж ахуйн нэгжээс Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт, мэдээллийг ирүүлэх боломжтой. Түүнчлэн хяналт шалгалтын мэдээлэл, Түр хорооны тайланг нээлттэй олон нийтэд мэдээллэхэд анхаарч ажиллана” гэсэн юм.
Тэгэхээр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар иргэд, олон нийт энэхүү хорооруу нотлох баримт болохуйц мэдээлэл явуулах бүрэн боломжтой аж.