ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
2022.10.05 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар,
-Монгол Улсын стандартын өнөөгийн нөхцөл байдлын талаар,
-Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.