Г.Занданшатар: Барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэдэд "Итгэлийн зээл" олгоно
2022.10.05 •
1м унших
"Итгэлийн зээл" хөтөлбөр хэрэгжиж эхлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр, Орлогын реформ хийж “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэхэд барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд, аж ахуйн нэгжид Итгэлийн зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
ХАА-н үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах зэрэг өрхийн бизнесийг эхний ээлжинд “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байна" гэжээ.