CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-10-04 • 1м унших

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин-1, 2, 3” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Залуу ажилтнуудыг орон сууцаар хангах “Уурхайчин-1” төсөл тун амжилттай хэрэгжиж, захиалагчид шинэхэн, дулаан байрандаа тав тухтай амьдарч байна. Мөн амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын барилгын явц төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бол “Уурхайчин-2” төслийн барилгын явц газар шорооны ажлаас хэтрээгүй хоёр жилийн нүүр үзэж байна.

Байр захиалсан ажилчдын гомдол тэмцэлдээ хүрч, цахим орчинд анхаарал татаад буй.

Тиймээс энэ асуудлын талаар захиалагч тал болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодруулсан юм.

- Уурхайчин-2 хорооллын талаар танай хэлтсийн зүгээс тухайн үед мэдээ, мэдээллээр хангаж байсан уу? Эсвэл мэдээлэл дутмаг байдлаас өнөөдрийн нөхцөл байдалд захиалагчид оров уу?

- Нийгмийн харилцааны хэлтсээс 2021 оны 1-р сарын 08, 21, 2-р сарын 08, 7-р сарын 29, 8-р сарын 18-ны өдөр “Уурхайчин-2” хорооллын талаар мэдээлэл өгч, ажилтнууддаа анхааруулж байсан. Харамсалтай нь манай ажилчид үүнийг хүлээж аваагүй, захиалгаа өгсөөр байснаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн.

“Өргөө хаан констракшн” компани үйлдвэртэй гэрээ хийснийхээ дараагаас цахим сүлжээнд өөрийн барих хорооллын талаар сурталчилгаа хийж эхэлсэн. Үүнтэй холбоотой бид 70 хувийн гүйцэтгэлтэй болсон үед захиалгаа өгөөрэй гэсэн зөвлөмжийг удаа дараа өгч байсан.

-“Өргөө хаан констракшн” компани гэрээнд захиалгын талаар тусгагдаагүй гэдэг. Энэ үнэн үү?

-Эднийх гэрээний хоёр заалт зөрчиж байгаа. Нэгдүгээрт, компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгаа барина гэсэн заалт зөрчсөн. Хоёрдугаар, манай бүтцийн нэгжээр дамжуулж захиалга авна гэсэн заалт зөрчсөн.

-“Уурхайчин-2” хороолол баригдаж эхлээгүй 2 жилийн нүүр үзэж байгаагаас байр захиалсан ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Энд таны зүгээс ямар тайлбар өгөх вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1300 айлын орон сууцны “Уурхайчин” хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа. “Уурхайчин-1” хорооллын төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Бид 300 айлаар төлөвлөсөн ч нөөц бололцоогоо ашиглан 400 орчим айл шинэ байрандаа орсон байгаа. “Уурхайчин-2” хорооллын хувьд “Өргөө хаан констракшн” компанитай 2020 оны 12-р сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. “Өргөө хаан констракшн” хятадын компанитай түншлэлийн гэрээтэй байсан. 600 айлын зургаан блок орон сууц баригдах ёстой. Тухайн компанитай 12-р сарын 30-ны өдөр гэрээ байгуулсны дараа, он гарсан даруй 1-р сарын 08-наас эхлэн Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсээс ажилчдадаа мэдээлэл өгч эхэлсэн. Манай хэлтсийн зорилго бол ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалах. Тиймээс “Уурхайчин-2” хорооллын барилга нүдэнд харагдах, итгэл төрөх хэмжээнд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй болсон үед захиалгаа өгөөрэй гэдэг зөвлөмжийг ажилтнууддаа удаа дараа өгсөн.

-Барилгын ажил царцсан гол шалтгаан юу вэ?

-“Өргөө хаан констракшн” компани цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй барилгын материалын үнийн өсөлт, хил гаалийн хүндрэлээс үүдэлтэй 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа гэж үзээд тодорхой хэд хэдэн санал тавьсан. Захиалагчийн м2-ын үнийг нэмэх, нэг давхрын үйлчилгээний талбайн үнийг 500 мянгаар нэмэгдүүлэх, гарааш худалдаж авах үнийг 5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх гэх мэт. “Өргөө хаан констракшн” компани 10 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг өөрсдөө үүрье гэсэн. Харин үлдсэн 28 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр гаргаж өгөхийг хүссэн. Төр засгаас хэмнэлтийн хууль хэрэгжүүлж байгаа энэ цаг үед ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй харагдаж байгаа. Магадгүй нааштай шийд гарахыг үгүйсгэхгүй. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженерээр ахлуулсан Ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Р.МЯГМАРЖАВ: “ӨРГӨӨ ХААН КОНСТРАКШН” КОМПАНИ 100 ХУВЬ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР “УУРХАЙЧИН-2” ХОРООЛЛЫГ БАРИХ ЁСТОЙ

Мөн "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Р.Мягмаржаваас “Уурхайчин-2” төслийн барилгын ажлын өрнөл явцын талаар тодрууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор анх 2019 оны 5-р сарын 29-нд Ажлын хэсэг байгуулж, “Уурхайчин-2” хорооллын ажлыг явуулах техникийн тодорхойлолт боловсруулсан. Үүний дараа тендерийн урилга тавьсан. Тендерт гурван компани орсноос хамгийн хямд үнийн саналтай, хятадын компанитай түншлэлийн гэрээтэй “Өргөө хаан констракшн” компани ялалт байгуулсан. Тухайн үед барилгын ажлыг 2020 оны 12-р сарын 30-нд бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан.

-Техникийн даалгаварт юу тусгасан бэ?

-Тухайн компани түлхүүр гардуулах нөхцөлтэй, 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж, манай ажилчдад худалдан борлуулах үүрэгтэй. Дээрээс нь тухайн компани скиз зураг, ерөнхий төлөвлөгөөний зураг, архитектор төлөвлөлтийн даалгавраа, барилгын зургаа шинжээчээр батлуулах, геологийн дүгнэлт, байгаль орчны үнэлгээ хийлгэх, сүлжээний болон гадна төлөвлөлтийг цогцоор нь төлөвлөх үүрэг хүлээсэн. Мөн эдгээр үүргээ хэдий хугацаанд хийх төлөвлөгөөгөө гаргаж өгөх байсан. Энэ бол гэрээний салшгүй хэсэг. Төлөвлөгөөгөөр скиз зургийг 2019 оны 10-р сарын 25-нд хийсэн байх ёстой. Барилгын бүтээцийн зургийг 2019 оны 11-р сараас 2020 оны 01-р сар гэхэд хийж дуусгах, техникийн нөхцөлийг 2019 оны 11-р сарын 20-оос 2020 оны 1-р сарын 20-ны хооронд авах төлөвлөгөө хийж ирүүлсэн. Газар шорооны ажлыг 2020 оны 3-р сарын 20-оос 4-р сарын хооронд хийж дуусгана гэсэн. Барилга угсралтын ажлыг 2020 оны 12-р сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Үндсэндээ жилийн хугацаанд барьж дуусгах гэрээ хийсэн. Гэтэл өдий болтол дуусгах нь бүү хэл эхлээгүй байна.

-Барилгын ямар ажил хийгдсэн байгаа вэ?

-Газар шорооны тэгшилгээний ажил, зургаан барилгын дөрвийнх нь бетон суурь тавигдсан байдалтай байгаа.

Эх сурвалж:  erdenettoday.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх