Хог зөөврийн машины тендер будлиантуулсан гэх хэрэг прокурорт шилжлээ
2022.10.04 •
1м унших
Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн суманд хог зөөврийн автомашин худалдан авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулаагүй, шууд гэрээ байгуулахдаа хуулийн шаардлага хангаагүй компанид давуу байдал олгож гэрээ байгуулсан гэх хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.