УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдэгдэл хийв.
Тэрбээр " Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаас сар ба хар нулимс" гээд зохиол байдаг.
Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна.
УИХ өргөсөн тангарагтаа үнэнч биш байна. Өнгөрсөн хоёр жилд МАН, ЖАН-гийнхан нийлж Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа юм алга.
Амьдрал маш хүнд байна. Төсвийн болон төрийн хэмнэлтийн хууль гэж гаргасан нь нэр төдий. Өглөө чуулган нээхэд АН-ын бүлэг гэж байхгүй, дотоод асуудлаа өөрөө шийдэх ямар ч боломжгүй. Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байхад үл хэрэгсэн манай намын бүлгийн дотоод асуудалд МАН оролцож байна. Энэ нь УИХ, Засгийн газар, эрх баригчдыг хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байгаа юм гэдгийг та бүхэнд хэлье" хэмээв.