Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар үг, үйлдлээсээ болж олон нийтээс байсхийгээд л шүүмжлэл хүртдэг нэгэн.
Тэрбээр “буяны цуваа 1, 3, 5 дахь өдрүүдэд явдаг. Хотоос гардаг чиглэлд хөөрхөн ачаалал болж шууд мэдрэгддэг. Үүнийг 7 цагаас өмнө байхаар төрийн байгууллага зохицуулж болох уу" хэмээсэн нь түүнийг дагах асуудлыг улам тодотгож орхисон.
Тэгвэл тэрбээр хамгийн сүүлд “түгжрэлийн сэдэв намайг шүүмжлэх замаар хүчээ авч байгаа нь сайн хэрэг. Харин түгжрэлийн эсрэг бодлого, менежмент дээр илүү тойрч яривал улам бүтээлч болно. Түгжрэлийн асуудлаар иргэн болгон өөрийн шийдэл-саналтай байгаа нь харагдаж байна. Надад олон зуун хүн өөрийн саналаа ирүүлсэн. Тэдний байр суурь, мэдээллийг нэгтгэн ойлголцол бүрдүүлэх нь хаа хаанаа түгжрэлийн зовлонгоо зөөллөх арга зам. Цаашид олон нийтийн хэлэлцүүлэг хийж саналаа нэгтгэх нь чухал учраас Сайдын хувьд үүнийг анхаарч ажиллана” гэжээ.
Shuud hamgiin ehend zam uulzvaraa deeguur dooguur bolgood l ehleh estoi shde zam gej nvdnii bulai shig uym baih uym aa jishee ni monosiin uulzvar gej sots niigmiin veiin uulzvar yag heveeree hot ru otoh garah mashin bvgd ogtloltsno buun bugluu iim uymiig shiid geed bga shde