НХХ-ийн сайд Д.Сарангэрэл зүй бус үг хэлж, иргэд олон нийтийг доромжилсон хариуцлагагүй үйлдлээсээ болж сайдын суудлаасаа буугаад байгаа. Түүний оронд одоогоор ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан түр үүрэг гүйцэтгэж байна.
Д.Сарангэрэл гишүүний тухайд Ерөнхийлөгчийн гуйлтаар Л.Оюун-Эрдэнийн танхимд орж ирсэн таван сайдын нэг болоод байв. Тэгэхээр танхим дахь нэг квотоо алдсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад дахин нэг сайдын суудал тулгах уу гэдэг таамаг улстөрийн орчинд тархжээ.
Нөгөөтэйгүүр иргэд, олон нийтэд ч НХХЯ-нд хэн сайдаар очих вэ гэдэг их л сонин байгаа бололтой юм.
Ямартай ч одоогоор түүний оронд хэд хэдэн эмэгтэй гишүүдийн нэрс яригдаж байна. Харин эл мэдээлэлд эхнээсээ няцаалт өгчээ.
Өнгөрсөн удаад УИХ-ын гишүүн Б.Баярсайхан цахим хуудсаараа дамжуулж "Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш " хэмээн их л бухимдангүй няцаалт хийсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мөн Булгантуяа сайд болох гээд байна гэж Засгийн газар өөрчлөгдөх бүрт л бичих юм. Болоосой гэж чин сэтгэлээсээ дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мөнгө тарааж сошиалыг давалгаалуулаад байсан зүйл байхгүй” гэжээ.