Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-ын газар нутагт нэгтгэснээ ЗАРЛАВ
2022.10.02 •
1м унших
Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-ын газар нутагт нэгтгэснийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин зарлалаа. Дөрвөн бүс нутгийг нэмснээр Украины хууль ёсны газар нутгийн 22 орчим хувийг ОХУ өөртөө хууль бусаар нэгтгэсэн гэсэн үг юм.
Ингэснээр Украинд одоо үргэлжилж буй дайныг ОХУ өөрийн газар нутагт халдсан хэрэг гэж үзээд цөмийн зэвсэг хэрэглэх хүртэл арга хэмжээ авах боломжтой болж байгаа гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ. Путины эл үйлдлийн дараа АНУ-ын засаг захиргаа Москвагийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээг зарлажээ. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа бас энэхүү хууль бус нэгтгэлийг дэмжсэн аливаа хувь хүн, байгууллага, улс орон хатуу шийтгэл амсахыг анхааруулсан байна.