Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна
2022.09.30 •
1м унших
Эрүүгийн цагдаагийн албанаас "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Монгол Улсын хууль зүйн сайдын тушаалаар есдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд "Оргодол" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй оргодол этгээдүүдийг олж тогтоох, хэргийг шийдэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 54 этгээдийг олж тогтоожээ. Эдгээрийг дурдвал
2017 оноос хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 117 этгээд оргон зайлж, эрэн сурвалжлагдсанаас 100-г нь олжээ. Одоо цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна.