Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба оролцов. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог хангах зүй ёсны шаардлага бий болсон.
Тиймээс төр, ТББ, иргэд, олон нийт, эцэг эхчүүд энэ чиглэлд үр дүнтэй хамтран ажиллах санал санаачилгууд биеллээ олж байгаад баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд байгууллага бүхэн дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулж, түүгээр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөмжийг гаргаж байсан.
Өнгөрсөн хугацаанд ХНХЯ, Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өмчийн хэлбэр үл хамааран бүхий л байгууллагуудыг дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулахыг уриалж ирсэн. Энэ зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа” гэлээ.