Хакухо М.Даваажаргалын багш болсны баярт Монголоос олон хүн зочилжээ
2022.09.30 •
1м унших
Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал Миягино дэвжээний багш болсон. Тэрбээр “Сумогийн спортыг улам ихээр хөгжүүлэх болон олон сайхан сумочид бэлдэхийн төлөө урагшаа” хэмээн багш болсон тухайгаа зарлаж байснаас нь хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Олон жилийн турш дохё дээр нь барилдаж, 45 түрүү хүртэж, гайхамшигтай дээд амжилт тогтоосон түүний багш болсны баяр, дэвжээнийх нь хүндэтгэлийн хүлээн авалт ёслол төгөлдөр болжээ. Монголоос гэр бүл, найз нөхөд, төрийн хүндтэй зочид хүртэл хүрэлцэн очжээ.
Хакухо зодог тайлж буйгаа зарласныхаа дараагаар дэвжээний багш буюу ояката болох хүсэлтээ гаргаж улмаар Магаки ояката гэж нэрлэгдэх болсон юм.