Л.Эрдэнэчимэг “улс төрөөр ороод гарсан, алдаанаасаа суралцсан, айдсаа давсан” тухайгаа ном гаргажээ
2022.09.30 •
1м унших
УИХ-ын гишүүн асан, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг амьдралын туршлагаараа ном бүтээжээ.
Тэрбээр номныхоо талаар “Туулсан амьдралын туршлага минь залуучуудад маань хэрэг болох боловуу хэмээн "33 насандаа СЕО болох аргачлал" номоо та бүхний гарт хүргэхэд бэлэн боллоо. 1990 онд ганзагачин нэрээр эхэлсэн бизнесийн алдаж оносон түүх, улс төрөөр ороод гарсан, алдаанаасаа суралцсан, айдсаа давсан гэх олон story. Тухлан сууж уншаад сэтгэгдлээ хуваалцаарай” гэжээ.
Түүний хувьд Төрийн ордонд, ажлын өрөөндөө согтууруулах ундаа уучихаад тамхи татаж, элдэв хошигнол хэлж буй бичлэг олонд цацагдаж, ихээхэн шүүмжлэл дагуулж байв.