Финланд улс Оросын жуулчдад хилээ хаалаа
2022.09.30 •
1м унших
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа хөрш орнуудын хилээр нэвтрэх гэсэн иргэдийн урт цуваа үүссэн юм. Тэгвэл Финланд улс Баасан гарагийн шөнө дундаас эхлэн Оросын жуулчдад хилээ хаах шийдвэр гаргажээ. Ингэснээр Польш, Эстони, Латви, Литва улсуудтай адил Финланд улс мөн хөршийнхөө жуулчны визтэй иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байхаар болж байна.
Оросын иргэдийн урсгал Финланд улсын олон улсын харилцаанд аюул учруулж буй тул ийм шийдвэр гаргасан гэж тус улсын эрх баригчид онцолжээ.