CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-30 • 1м унших

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан боллоо. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг 114 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай үйлдвэр, үйлчилгээг дэмжих зэрэг 95 төсөл арга хэмжээ төлөвлөжээ.

​​​​​​​Харин Засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнээс хүнд суртал, авлигад хамгийн их өртөж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах зэргээр 40 төсөл, арга хэмжээг төсөвлөсөн байна. Мөн Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөц баялаг, эко системийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөц, урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилгоор 75 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто зам, замын өргөтгөл, шинэтгэл, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр 31 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

​​​​​​​Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Намын бүлгүүд болон хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөг чухал гэдгийг онцлоод, холбогдох албаны хүмүүсээс асуулт асуусан юм. Тодруулбал, нийслэлийн  цахилгаанд холбогдоогүй айлууд, ажлын байрны нөхцөл байдал, өрхийн эмнэлэг, спорт цогцолборын барилгын явц, төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээллийг асууж, төсөлд тусгах саналаа хэлж байлаа.

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид, ажлын хороод, намын бүлгүүдээс гарсан нийт 14 саналыг Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусган, хавсралтаар баталлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    би дэмжихгүй бна иж л төстэй гэсэн дүгнэлт буруу цэрэг цагдаа 2 өөр ялгаатай
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх