АНУ-ын элчин сайдын яам иргэддээ ОХУ-аас аль болох хурдан явахыг АНХААРУУЛЛАА
2022.09.29 •
1м унших
Цэргийн дайчилгаатай холбоотойгоор Москва дахь АНУ-ын элчин сайдын яам иргэддээ ОХУ-д ирэхгүй байх, одоо байгаа иргэдээ яаралтай гарч явахыг зөвлөжээ.
Тодруулбал тус мэдэгдэлд, “Есдүгээр сарын 21-нд Оросын засгийн газар Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй зэвсэгт хүчнээ дэмжих зорилгоор цэргийн дайчилгаа зарласан билээ. Ингэхдээ давхар иргэний харьяалалтай АНУ-ын иргэдийг дайчилгаанд хамруулж, тэдгээрт АНУ-ын консулаас тусламж авах, ОХУ-аас гарч явахыг зөвшөөрөхгүй байж болзошгүй байна. Тиймээс ОХУ-аас явахаар төлөвлөж байгаа бол аль болох хурдан хэрэгжүүлэхийг зөвлөж байна” гэжээ.